Гарри Каспаров: В.Путин Орос орныг ёроолгүй хар ангал руу чирч байна
- 2017-09-26
- Дэлхий
- 3

Шатрын дэлхийн аварга Гарри Каспаровын “Америкийн дуу хоолой” радиод өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Оросын өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Өнөөдөр Орос дахь эрх барих засаглал нь ЗХУ-ынх шиг нэг намын дарангуйлал биш, Хятад шиг үзэл суртлын дарангуйлал ч биш, Ерөнхийлөгчийн ухаангүй үйл ажиллагаа, хүнд суртлын хүчирхэг давхарга болохоор илүү аюултай юм. Ийм нөхцөлд энэ нь ардчилсан ч биш, зөвхөн өөрийгөө хамгаалах төдий л ажиллаж байгаа юм. Орост өнөөдөр бүх л шийдвэр ганцхан хүний толгойноос гарч байна.
Өөрөөр хэлбэл, Орос бол В.Путин, В.Путин бол Орос гэсэн энгийн тодорхойлолт. Тэрбээр Орос орныг өөрийнхөө араас ёроолгүй хар ангал руу чирч байна.
-Европын зөвлөл, Европын хүний эрхийн шүүх зэрэг олон улсын аль нэг байгууллага ОХУ-ын эрх баригчдын үйл ажиллагаа болон дотоод хэрэгт нөлөөлөх боломжтой юу?
-Европын зөвлөл шиг институт нь Оросын улс төрийн үйл ажиллагаанд ноцтой нөлөө үзүүлэхгүй. Энэ байгууллага НҮБ шиг бүх гишүүнийхээ бүрэн эрхт байдлыг хүндлэх зарчимд тулгуурласан. ОХУ-аас гадна Азербайжан, Турк зэрэг улс орон Европын холбооны шүдний өвчин болоод байна. Гэхдээ В.Путиний үйлдэл тэдний уурыг хамгийн их хөдөлгөдөг. В.Путиний эрх мэдэл байгаа цагт Орост хүний эрхийн зөрчил, дарангуйлал үргэлжилж, Европын шийдвэрийг үл тоомсорлосон хэвээр байна. Би ганцаараа ч, бардам хэлэхэд В.Путиний эрх мэдлийг Европын зөвлөлийн хатуу шахалтаар хязгаарлах боломжтой.
-Тэгвэл Оросын иргэд Европын хүний эрхийн шүүхэд гомдол гаргах эрхгүй болно шүү дээ?
-Өнөөдрийг хүртэл шүүхэд давж заалдахгүй байгаа нь В.Путиний дэглэмд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Нэг талаар Европын хүний эрхийн шүүхэд давж заалдан тохиолдолд ихэвчлэн нөхөн олговор төлдөг. Бид Путины дүрмийг үргэлжлүүлэн тогловол ОХУ-д улс төрийн дарамт шахалт арилахгүй. В.Путин Оросын элитүүдийн дэмжлэгт тулгуурлаж бодлогоо хэрэгжүүлдэг. Түүний гадаад бодлогын ялагдал эрх мэдлийг нь бууруулах гол шалтгаан юм.
В.Путин сонгуульд өрсөлдөх шаардлагагүй. Эрх мэдэл нь ямагт оршиж, улсын нөхцөл байдлыг хянаж байна. Энэ бол дарангуйлал. Дарангуйлагч бусдын алдааг тэвчдэггүй. В.Путин сул талаа маш сайн өнгөлөн далдалдаг.
Гэхдээ бид түүний сүүдрийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Түүний захиргаанд Чеченд Кадыров, Юкост Ходорковский нар байгаа цагт энэ бүхэн амаргүй. Тэр ч байтугай олимпын өмнөхөн Ходорковскийг суллуулсан шүү дээ.
-В.Путиний сул талыг нээх боломжтой юу?
-Боломжтой зүйл. Ингэхийн тулд Европын институцүүд, АНУ болон В.Путинд нөлөө үзүүлэхүйц ардчилсан хамтын нийгэмлэгийн хоорондын зохицуулалт чухал юм. Орос болон бусад орон В.Путинээс ангижрахын тулд ямар ч үнэ төлөхөд бэлэн гэдэгт гол асуудал оршиж байна. Энэ бүхнийг цус урсгахгүйгээр хэрэгжүүлэх боломжийг би гутранги дүгнэлт гэж үздэг. Боломж олговол албан тушаалдаа хэвээр байна гэдгээ В.Путин дэлхийд ойлгуулсан. Энэ нь хөршүүдийнхээ эсрэг цаашид халдан түрэмгийлэл үйлдэж, улс орондоо үлдсэн улс төрийн эрх чөлөөг үгүй хийнэ гэсэн үг. ОХУ-ын элитүүдийн эдийн засгийн ашиг сонирхол Хятад, Венесуэл, Ираныг биш барууныг чиглэсэн байдаг. В.Путинийг хянахын тулд Оросын элитүүдэд илгээлт өгөх хэрэгтэй.
-Та амьдралынхаа турш шатрын стратегид суралцсан. В. Путиний үйл ажиллагааны стратегийг хэрхэн үнэлдэг вэ. Тэр тактикийн хүн үү?
-В.Путин бол жинхэнэ тактикийн тоглогч. Тэрбээр дарангуйлагчдын адил амьд үлдэхийн тулд нөхцөл байдалдаа тохирсон үйлдэл хийдэг.
Оросыг 18 жил дарангуйлсан хүн өнөө орой эсвэл маргааш өглөө амьд байхын тулд амьд үлдэх хэрэгтэй биз дээ.
В.Путин өөрийнхөө санаачлан зохион байгуулсан мөргөлдөөнөөс ялагчийн дүрээр гарч ирэх тактикийг маш сайн боловсруулдаг.
-Таныхаар барууны орнуудын туршлагыг хэрэгжүүлэх нь зүйтэй юү?
-Тийм. Стратегийн төлөвлөгөө болон үзэл баримтлалыг хувь хүн бус байгууллагад хэрэгжүүлдэгт ардчиллын давуу тал оршино. “Хүйтэн дайн”-ы үеийн улс төрийн гол институцийг Гарри Труман атгаж байсан. 1991 оноос хойш Орост ардчилсан Ерөнхийлөгч төрсөнгүй.
В.Путинийг засгийн эрх барьж байгаа цагт хориг арга хэмжээ хэвээр байх болно гэдгийг Оросын ард түмэн, Кремльд ойлгуулах хэрэгтэй. Ингэж чадвал дэглэм солигдох үйл явц бидний санаснаас хурдан болно.
Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (3)
М (202.21.98.170)
НОВШИЙН ЕВРЕЙ ДЭЭ ЧИ БОЛ.FUCKING JEWISH
Setguuli ch guai (172.113.218.138)
Ene hun Mongoliig Hyatadad ug gej 1991 ond helj Mongolchuud tuv shuudangiin uudend amand ni XXX hiisen zurgan deer gariin usgee zurj baisaniig medeh uu? Ene nusiig Mongoliin hevleld yamar ch baidalaar dursah ch hereggui.
(49.0.218.141)
Хуцна биз