Кайл Женнер бие давхар болжээ

 

Кардашианы гэр бүлийн хамгийн залуу гишүүн бие давхар болжээ. Энэ жил 20 нас хүрч буй Кайл Женнер бие давхар болсон тухай мэдээлэл цахим ертөнцөд цацагдлаа. Эх сурвалжийн мэдээлснээр Ким Кардашианы хамгийн отгон дүү Кайл Женнер ирэх хоёрдугаар сард амаржих юм байна. Одоогоор түүний эгч Ким Кардашиан хоёр хүүхэдтэй бол түүний дүү Куртни гурван хүүхэдтэй юм. Нүүр будалтын реалити шоунд оролцож, чамгүй амжилт үзүүлсэн Женнер өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш реппер Трэвис Скоттой дотно үерхсэн билээ. Гэсэн ч хосууд хүүхэдтэй болсон тухайгаа албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.

 

Г.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)