Трамп зургаан орны иргэдийг АНУ-д зорчихыг хориглов

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын бодлогоо чангатгах үүднээс олон улсад терроризмыг түгээн дэлгэрүүлдэг гэгддэг нэр бүхий найман орны иргэдийг тус улсад зорчихыг хориглох шийдвэрийг гаргажээ. АНУ-д зорчихыг хориглосон орны жагсаалтад Иран, Умард Солонгос, Чад, Ливи, Сири, Венесуэль, Йемен зэрэг орон багтсан байна. Ерөнхийлөгч болон Дотоод аюулгүй байдлын яамны сайд нарын үзсэнээр Сомали улс АНУ-ын тавьж буй шаардлагыг бүхэлдээ биелүүлж байгаа ч дээрх хар жагсаалтад багтсан байна. Ерөнхийлөгч Трампын үзэж байгаагаар энэ алхам цагаачдыг нарийн шалгуураар шалгаж нэвтрүүлэхэд тус дөхөм болох юм. Мөн АНУ-д алан хядагчид нэвтрэхээс сэргийлэх ажээ. Өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд АНУ-ын Дээд Шүүх тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын Иран, Йемен, Сири, Ливи, Сомали, Судан зэрэг зургаан орны иргэдийг АНУ-д зорчихыг түр хугацаагаар хязгаарлах шийдвэрийг зөвшөөрөн баталсан бөгөөд уг баримт бичиг зургаадугаар сарын 30-нд хүчин төгөлдөр болсон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)