“Илд цэцэг”-ийн гол дүрийг жүжигчин Т.Өөдөө бүтээжээ
- 2017-09-26
- Энтертайнмент
- 0

Найруулагч П.Дэлгэрбаярын бүтээл “Илд цэцэг” киноны гол дүрийг жүжигчин Т.Өөдөө бүтээсэн байна. Арваннэгдүгээр сарын 3-нд тус киноны нээлт болох бөгөөд зураг авалт Сэлэнгэ аймаг, Зүүнхараа хот болон Ноён уулын энгэрт болжээ. Киноны ерөнхий продюссерээр А.Мэндсайхан, ерөнхий зураачаар Ц.Хүрэлбаатар, зургийн найруулагчаар Г.Бат- Ирээдүй, зохион байгуулагчаар Б.Эрдэнэтуул нар ажилласан аж. Тус киног насанд хүрэгчдэд зориулан бүтээсэн бөгөөд киноны дууны хөгжмийг хөгжмийн зохиолч Г.Онон, дууны найруулагчаар М.Болд нар ажиллажээ. Сонирхуулахад, энэхүү киноны дуу удахгүй болох “Намар” шоуны үеэр үзэгчдэд хүрэх юм. Найруулагч П.Дэлгэрбаяр өмнө нь “Төрийн дайсан”, “Дурлалын гэмт хэрэг”, “Амьдрал төсөл”, “Тушаал”, “Найзууд” зэрэг киног бүтээсэн ажээ.
Б.Дарь

Сэтгэгдэл (0)