Б.Золбаяр: Монгол улс соёлын “БӨМБӨГДӨЛТӨД” өдөр бүр өртөж байна

 

Амай нэрээр олны танил болсон Жамбалсүрэнгийн Золбаяр дэлхийг тойрох аяллаасаа эргэн иржээ. Түүнийг ирээд удаагүй байхад нь уулзаж ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна. Монгол бадарчин өнгөрсөн 12 жилийн хугацаанд дэлхийн 88 орноор аялсан ба замын тэмдэглэл болох “Цаг хугацаагаар” номоо хэвлүүлжээ.

 

-Дэлхийг тойрох аяллаасаа ирээд удаагүй байна. Та анх хэдэн орноор аялах төлөвлөгөөтэй байв?

-Аялалд гарахдаа “22 орноор очиж үзнэ” гэж төлөвлөсөн байсан. Аялаад явахаар үзэж, харах зүйл ихэсч цааш аялах хүсэл, сэдэл төрүүлдэг юм билээ. Би одоогоор 88 орноор аялж шашин, соёл, улс төр тэс ондоо ард түмэнтэй уулзсан. -Та аяллын мөн чанарыг мэдэрсэн учраас олон орноор аялсан байх. Таны хувьд аялал гэж юу вэ? -Миний хувьд аялах нь дотоод гадаад ертөнцийг нээх, хөгжүүлэх бас бусад орны соёл, ард түмэнтэй учирч мэдлэгээ дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөл тавьсан орныхоо түүх, хөгжлийн туршлага, aлдаа онооноос эх орондоо хэрэгжүүлж болохуйц мэдлэг олж авдаг. Хүн хүслээ биелүүлэхийн тулд бүх арга замыг хайж, өөрийгөө дайчлах хэрэгтэйг аялах явцдаа маш сайн ойлгосон.

 

-Улс орнууд хилийн шугамаар хязгаарласан энэ үед аялал хийхэд визийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна?

-Визийн асуудал төвөгтэй шүү. Манай улс шиг буурай эдийн засаг, аялал, жуулчлал хөгжөөгүй, гадаад бодлого сул орны иргэн Засгийн газар болон ивээн тэтгэгчийн туслалцаагүй дэлхийг тойрно гэдэг амаргүй. Гэхдээ зориг шулуудсан учраас хэн нэгний туслалцааг хүлээлгүй асуудлаа шийдвэрлэдэг. АНУ, Япон, Европын орны аялагчидтэй ярилцаж байхад дээрх улсын Засгийн газрууд хоорондоо визийн хөнгөлөлттэй болон визгүй зорчдогийг мэдсэн. Жишээлбэл, Монголын иргэн 75 ам.доллар төлж Өмнөд Африкт нэвтэрч байхад өндөр хөгжилтэй орны иргэд визийн төлбөргүй зорчдог. Үүнийг л олон улсын харилцаа гэдэг байх. Миний зорчсон орнуудаас хил, гаалийн шалгалт ихтэй нь Израиль улс. Тэд “israelian security sistem” буюу Израилийн хамгаалалтын системтэй ба хил нэвтрүүлэхдээ хяналт ихтэй. Ялангуяа Арабын орноос ирэх жуулчдыг ачаанаас авахуулаад галт зэвсгийн шинжилгээ, сэтгэлзvйн шалгалт хүртэл хийдэг. Сонирхуулахад, хамгийн үнэтэй визийг Суданы Элчин сайдын яамнаас авсан. Тус улсад нэвтрэхийн тулд аль ч улсын иргэн 140 ам.доллар төлдөг. Би энэ улсын визийг найман сар хүлээж авсан.

 

-Таныг “Монгол бадарчин” гэдэг. Бадарчин гэдэг ойлголтыг та өөрийнхөөрөө тайлбарлана уу?

-Би 25 насандаа өөрийн гэсэн бүх зүйлээс татгалзаж, хуучны уламжлалаар бадар бариад явах буюу “үүргэвчтэй” аялахаар шийдсэн юм. Тухайн үед өөрт байсан эд зүйлсээ зараад анхны аялалдаа гарч байлаа. -Дайн самуунтай бүс нутгаар аялахад амаргүй биз дээ? -Арабын ертөнц руу орохдоо айж, эмээж байсан. Найзууд, гэр бүлийнхэн “Битгий яв. Амь насанд чинь аюул учирна” гэж ятгаж байсан ч зорилгоосоо буцах эрх надад байгаагүй. Ер нь монголчууд исламын ертөнцийн талаар буруу мэдээлэлтэй явдаг. Исламын шашинтныг аймшигтай алуурчин, дээрэмчид гэсэн нийтлэг ойлголт бидний дунд бий. Бид энэ мэдээллийг АНУ, Европын ташаа суртал, ухуулгаас авдаг. Европоос Араб руу ороход тэс өөр нүүдэлчдийн халуун, дулаан, элэгсэг дотно, найрсаг, нөхөрсөг ертөнц угтдаг шүү. Харин Европын улс орноос хүйтэн хөндий, амин хувиа хичээсэн хүмүүсийн харилцааг мэдэрдэг. Энэ бол хэт сууринжсан амьдралын гажуудал юм. Хүн төрөлхтөн байгальтайгаа ойр амьдрах тусмаа илүү ухаалаг амьдралын зөв хэвшилтэй болдог. Монгол Улс Европын суурин амьдралын хэв шинжийг сохроор хуулах нь буруу гэдгийг энэ хугацаанд мэдэрлээ.

 

-Даяаршлын эрин үед нүүдлийн соёлоо дангаар нь авч үлдэх хэцүү. Гэхдээ өв соёлоо эрлийзжүүлэхгүй авч үлдэх нь чухал. Та энэ тухай ямар бодолтой явдаг вэ?

-Бид суурин амьдралын дэвшилттэй зүйлийг нүүдлийн сонгодог уламжлалт амьдралтай тэнцвэржүүлэн хослуулах ёстой юм байна. Суурин иргэншил эцэстээ хүн төрөлхтнийг мөхөл рүү нь хөтөлж байгааг ухаарах цаг болсон. Югослав гэж ямар гайхамшигтай хөгжилттэй улс орон байлаа. Гэтэл өнөөдөр Монгол Улсаас долоон дор болжээ. Тэд хувиа хичээсэн, бэртэгчин улстөрчдийн золиос болсон. Ром, Египетийн суурин амьдрал, хот суурин анх бий болох тэр үед нүүдэлчид байсан. Өнөөдөр хотжилт техник, технологи өндөр хөгжсөн үед энэ соёлтой зэрэгцээд нүүдлийн уламжлалт соёл оршиж байгаа нь гайхамшигтай. Бид ялзран мөхөж буй Европын соёлоос суралцах хэрэггүй. Харин тэд бидний байгаль дэлхийтэйгээ яаж уялдан амьдардаг, нүүдлийн соёлоос суралцах хэрэгтэй.

 

...Би дайн дажинтай олон орноор аялсан. Гэхдээ Монгол Улс шиг соёлын “бөмбөгдөлтөд” өдөр бүр өртөж байгаа оронд ховорхон очсон. Аливаа улсыг мөхөөхийн тулд хэвлэл мэдээлэл, батлан хамгаалах, соёлын гэсэн гурван салбарыг нь устгадаг. Бид 1990 оноос хойш энэ гурван гол салбараа алдсан. Ардчилал энэ 27 жилийн хугацаанд монголчуудыг молигодсоор өдийг хүрлээ. Өнөөдөр манай соёлын дархлаа бараг үгүй болж, монгол хүн ч нэгнээ ойлгоход бэрх болсон байна. Бид хэтэрхий гадныхныг дуурайж, тэднээс бүхнийг хуулбарлах гэж зүтгэдэг болжээ. Бид өөрсдийн онцлогоо давуу тал болгох ёстой. Олон улсаар аялж ирээд эх орноо шинжихэд олон зүйл өөрчлөгджээ. Бид европчууд шиг нэг хүний ард тав зургаан үндэстний цус холилдоогүй элэг нэг угсаатан. Тиймээс алдаа оноогоо ярилцах цаг болсон. Шулуухан хэлэхэд 1990 оны төрийн эргэлтээс хойш Монгол Улсад мэргэшсэн боловсон хүчин гэдэг ойлголт устжээ...

 

-12 жил аялаад эх орондоо эргэн ирэхэд тань гайхшруулсан зүйлс олон угтав уу?

-Би дайн дажинтай олон орноор аялсан. Гэхдээ Монгол Улс шиг соёлын “бөмбөгдөлтөд” өдөр бүр өртөж байгаа оронд ховорхон очсон. Аливаа улсыг мөхөөхийн тулд хэвлэл мэдээлэл, батлан хамгаалах, соёлын гэсэн гурван салбарыг нь устгадаг. Бид 1990 оноос хойш энэ гурван салбараа алдсан. Ардчилал 27 жилийн хугацаанд монголчуудыг молигодсоор өдийг хүрлээ. Өнөөдөр соёлын дархлаа бараг үгүй болж, монгол хүн ч нэгнээ ойлгоход бэрх болсон байна. Бид хэтэрхий гадныхныг дуурайж, тэднээс бүхнийг хуулбарлах гэж зүтгэдэг болжээ. Бид өөрсдийн онцлогоо давуу тал болгох ёстой. Олон улсаар аялж ирээд эх орноо шинжихэд олон зүйл өөрчлөгджээ. Бид европчууд шиг нэг хүний ард тав зургаан үндэстний цус холилдоогүй элэг нэг угсаатан. Тиймээс алдаа оноогоо ярилцах цаг болсон. Шулуухан хэлэхэд 1990 оны төрийн эргэлтээс хойш Монгол Улсад мэргэшсэн боловсон хүчин гэдэг ойлголт устжээ.

 

-Монгол хүн биесээ танихгүй болтлоо хувьсан өөрчлөгдөнө гэдэг нэг талын эмгэнэл, таны хэлснээр мөхөл рүүгээ явж буйн баталгаа юу?

-Манай улс хэвлэл мэдээлэл гэдэг аюулгүй байдлын нэг том салбараа устгуулснаас болж Монголын залуучууд цахим ертөнцийн давалгаанд цохиулж танигдахын аргагүй болтлоо хувьсчээ. Фэйсбүүк зэрэг цахим ертөнцийн нэгж технологийн дэвшил гэх гэрэлтэй талтай ч сүүдэр манай залуусыг хэдийнэ нөмөрчээ. Бүхнийг төр рүү чихэх буруу ч Соёлын яамыг социалист нийгмийн үе шиг улсын зохицуулалттай болгох хэрэгтэй гэж боддог. Эх орондоо монголоороо байх гэхээр бусдад зэмлүүлдэг, шүүмжлүүлдэг болжээ. Үндэсний гэх зүйлээ шүүмжлэх нь зохимжгүй шүү дээ. Олон жил оршин тогтносон тэр соёл иргэншил хамгийн агуу байх ёстой. Тиймээс хилийн чанадад эх орноо сурталчлах бус Монголдоо Монголоо таниулах хэрэгтэй болжээ. Би аялсан улс орондоо “Эртний пирамидыг барихаас ч өмнөх соёл иргэншил 2017 онд манайд байна” гэхээр тэд ухаан алддаг. Би очсон улс орондоо монгол дээлээ өмсөөд аялах дуртай. Хэрвээ би европ хувцастай аялбал намайг “нэг хэрмэл аялагч” гэж тухайн орныхон бодно. Монгол дээлтэй явж байхад гаднынхан гайхаж зарим нь бүр бөхөлздөг. Би Өмнөд Африкт аялж яваад санаандгүй тохиолдлоор таван одтой зочид буудлын тансаг өрөөнд орох завшаан тохиосон. Учир нь, тэр буудлын ахлах менежер намайг Монголоос явааг сонсоод “Би их сургуульд аялал, жуулчлалын чиглэлээр сурч байхдаа Монгол Улс дэлхийд анх удаа дархан цаазат газартай болсныг мэдээд ямар агуу хүмүүс вэ гэж бодсон. Тэгээд монгол хүмүүсийн тухай их боддог байлаа. Тантай уулзсандаа баяртай байна” гээд хамгийн тансаг өрөөндөө үнэ төлбөргүй амруулсан. Энэ бол монгол хүн болсны минь гавьяа.

 

-Монголын нутгаар аялсан жуулчидтай уулзаж байсан уу. Тэд манай улсыг хэрхэн үнэлдэг вэ?

-Монголд ирсэн хэд хэдэн аялагчтай уулзахад “Танай орон үнэхээр сайхан юм. Гайхалтай, дурсамжтай аяллаа” гэж ам сайтай байдаг. Бид мэргэжлийн аялагчдын амнаас гарах “№1” гэдэг ойлголтоо баталгаажуулах биш, дэлхийд сурталчилж аялал, жуулчлалын салбараа хөгжүүлбэл уул уурхайгаас их ашиг олох боломжтой.

 

-Та аяллынхаа төгсгөлд ном бичдэг. Энэ удаад аян замын тэмдэглэлээ хэвлүүлэх үү?

-Би гэрэл зургийн архив, өдрийн тэмдэглэлээ ашигласан “Цаг хугацаагаар” номоо хэвлүүлсэн. Мөн тайлангаа бичиж байна.

 

-Амай гэдэг нэр Монголын электро хөгжмийн урсгалтай салшгүй холбоотой. Шинэ урсгал дэлгэрүүлсэн уран бүтээлчийн хувьд асуухад Монголын урлагийн салбар хэр хөгжиж байна вэ?

-Дэлхийн хөгжмийн ертөнцөд дөнгөж дэлгэрч эхэлсэн электро урсгалыг Монголд 2005 оноос нэвтрүүлсэн. Тухайн үед би “Клуб 21” гэх таван жилийн төслөө амжилттай хэрэгжүүлсэн юм. Цөөн хэдэн уран бүтээлчтэй, хэдхэн төрлийн хөгжмийн урсгалыг сонирхдог, хаалттай бүсээс чөлөөлөгдөөд удаагүй улсын иргэдэд хөгжмийн шинэ давалгааг мэдрүүлнэ гэдэг амаргүй байсан. Тэр үеийн Монголын залуучуудын олонх нь электро транс хөгжмийн урсгалыг мэднэ. Одоо электро урсгал Монголд энгийн үзэгдэл болжээ. Манай дижей нар ч гадаадынхаас дутахааргүй чадварлаг болжээ. Гэхдээ урлаг, хөгжмийн урсгалыг хөгжүүлэхэд чадварлаг боловсон хүчин хэрэгтэй.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • зочин (103.10.23.110)

    2017-10-02

    . Эх орондоо монголоороо байх гэхээр бусдад зэмлүүлдэг, шүүмжлүүлдэг болжээ. Үндэсний гэх зүйлээ шүүмжлэх нь зохимжгүй шүү дээ. Олон жил оршин тогтносон тэр соёл иргэншил хамгийн агуу байх ёстой. Тиймээс хилийн чанадад эх орноо сурталчлах бус Монголдоо Монголоо таниулах хэрэгтэй болжээ Одоо автобус буудал дээр эрхтэй эмэгтэй нь мэдэгдэхгүй хувцастай хүний зурагнууд тавьсан байх юм энэ нээх сайхан соёл биш биз дээ

  • (202.131.243.186)

    2017-10-02

    энэ Казак хүн юм уу тэгээд

  • (202.179.24.104)

    2017-10-01

    ENE KAZAH UURIIGUU IH MUNDAG GAR GEJIL BODOOD BAIH SHIG BAIGAAN,UGTAA BOL ISLAMIN SUM MONGOL BARIULAAD BAIH MURUUDULTUI GESEN.

    2017-10-01

    энэ Казак хүн юм уу тэгээд

  • өвгөн (202.9.41.173)

    2017-10-01

    Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Монголыг мөхөөх гээд Социализм Цэдэнбалаар мөн чих нүгэл хийлгэсэн дээ. Одоо үлдэгдлийг нь устгах ажлыг Балын зүтшнлтнүүдийн үр хүүхэд хийж дуусгах нь дээ. Монгол ёс заншил дэлхийгээс тэргүүлэ х хэмэжээний эд ш дээ.

  • irgen (62.167.114.16)

    2017-10-01

    odoo delhiin baidal er ni zambaraagui bolj baina, urd ni hench medehgui gej huurch mehlen ulsuudiig ustgaj, baylgiig zolmoj, hoorond ni morgoldyyldeg baisan bol odoo zugeer l hudlaa huuramch medee material zazaj , gutgej sulruulj moljdog bolson eniig uhaantai neg ni aylaad baihgui oilgodog bolsondoo, hamgiin aimshigtai ni uls ornuudiin uls torchid teneg, shunaltai baival duusch baigaa um, ingej ayultai ami orson aylah chin surtalchilaad baih ed bish, yund ch ortoj medne,,,,

  • (203.91.112.146)

    2017-09-27

    Энэ нэг банди хэдэн орноор хэсч ирээд том том мултраад байх юмаа жаахан юмтай юм шиг гар байсан Бас нэг орк хөгжил ярихгүй хойшоо ухарсан нөгөө үлгэрийн баатар Чингэс ярьж худал цэцэрхсэн оркууд их болждээ

  • (202.9.40.47)

    2017-09-27

    unen helsen bn! mongol gadnii soyliin bombogdoltond odor bur ortoj bn! televizee neegeed gadnii esen busiin kino harahas zalhaj bn! oros hyatad turk solongos geh met gadnii ornii serialuud kinonuudiig horiglomoor bn

  • (202.179.27.20)

    2017-09-27

    ENE JOOHON SHJIZOTOI GESIISHD

  • Zochin (202.21.116.162)

    2017-09-27

    Ene zaluugiin bichsen nomiig ni olj unshmaar sanagdlaa. Yum uzej nud tailsan hunii saikhan yariltslaga baina shuu.