Жейло эх орондоо тусална
- 2017-09-27
- Энтертайнмент
- 0

“Ирма” болон “Мария” хар салхины гамшигт өртсөн төрөлх Пуэрто-Рико улсдаа санхүүгийн тусламж үзүүлэхээ жүжигчин Женнифер Лопес цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. “Байгалийн гамшигт үзэгдэл эх орныг минь дайран өнгөрлөө. Би Пуэрто-Рико дахь үеэлтэйгээ холбоо барьж чадаагүй. Тэд минь эсэн мэнд байгаасай гэж залбирч, сэтгэл зовниж байна. Гамшгийн дараах сэргээн босголтын ажилд би хувиасаа санхүүгийн тусламж үзүүлнэ. Мөн найз нөхдөдөө Пуэрто-Рикогийн ард түмэнд туслахыг уриалж эхэлсэн” хэмээн бичжээ. Түүний уриалгыг Марк Энтони тэргүүтэй латин америк гаралтай одод дэмжсэн юм байна.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)