Нобелийн шагналын хэмжээг нэмсэн байна
- 2017-09-27
- Дэлхий
- 0

Нобелийн шагналын хэмжээг нэмсэн талаар Нобелийн шагналыг зохион байгуулах албаны хүмүүс мэдээлснийг “Yahoo.com” сайт онцоллоо. Нобелийн шагналд нэр дэвшиж шагнал хүртсэн нийт зургаан салбарын хүн тус бүрт энэ жилээс эхэлж, 1.1 сая ам.доллар буюу 944 мянган еврогийн мөнгөн шагнал олгохоор болжээ. Уламжлал ёсоор эрүүл мэндийн салбарын Нобелийн шагналыг гардуулж эхлэх бөгөөд ирэх аравдугаар сарын 2-нд шилдгийг тодруулна. Үүний дараа физик, химийн салбарын шилдгүүд шалгарах юм байна. Мөн Нобелийн энхтайвны шагналын эзнийг ирэх аравдугаар сарын 6-нд тодруулахаар болжээ. Харин уран зохиолын салбарын Нобелийн шагналтныг хэзээ тодруулах талаар мэдээлэл тодорхойгүй байна.
Г.Ням

Сэтгэгдэл (0)