Лас-Вегаст 50 хүн алагдаж 400 гаруй хүн шархаджээ

Ням гарагийн орой Лас Вегаст гарсан аллага нь орчин үеийн Америкийн түүхэнд хамгийн олон хүнийг бөөнөөр нь буудан хороосон хэрэг болжээ. Эцсийн дүнгээр халдлагын улмаас 50 гаруй хүн алагдаж, 400 гаруй хүн шархдсан нь батлагдаад байна.

Зэвсэгт этгээд Мандалай Бэй зочид буудлын 32 дугаар давхраас автомат буугаар кантри хөгжмийн наадмыг үзэхээр ирсэн 22 мянган хүн рүү гал нээсэн юм.

Халдлагын дараахан оройн 10:08 цагт SWAT тусгай тасгийнхан зочид буудалд дайран ороход буутай этгээд алагдсан байжээ. Халдлагыг үйлдсэн цорын ганц хүн болох 64 настай, Невадагийн иргэн Стефэн Пэддок тусгай тасгийнхан орж ирэхээс өмнө өөрийгөө хороосон гэж үзэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (80.216.251.131)

    2017-10-03

    americhuud ui laigaa uureh tsag n bolson