Б.Оюунжаргал: Элэгний шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна

 

“Хаппи Веритас” оношлогооны төвийн иргэдэд үзүүлж буй үнэ төлбөргүй үйлчилгээний талаар тус төвийн сувилагч Б.ОЮУНЖАРГАЛААС тодрууллаа.

 

-“Хаппи Веритас” оношлогооны төв иргэдэд үнэ төлбөргүй ямар шинжилгээ хийж байна вэ?

-Манай оношлогооны төв иргэдийнхээ элэгний үйл ажиллагааг тодорхойлох алат, асатын шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна. Энэ сарын 7-ныг хүртэл уг ажил үргэлжилнэ.

 

-Энэхүү шинжилгээг өгө­хийн тулд иргэдээс юу шаардах вэ?

-Манай төвөөс хямдруулж буй үйлчилгээнд иргэдээс эрүүл мэндийн даатгал ч юм уу ямар нэг бичиг баримт шаардахгүй. Зөвхөн 08.30- 10.30 цагийн хооронд өлөн ирэх хэрэгтэй.

 

-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Нэг өдрийн дараа гарна.

 

-Энгийн үед энэ шинжилгээг хэдээр хийдэг вэ?

-Алат, асат тодорхойлох шинжилгээг 8000 төгрөгөөр хийдэг

 

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)