Люпита Нионго “Чарлигийн сахиусан тэнгэр” болно
- 2017-10-04
- Энтертайнмент
- 0

Найруулагч Элизабет Бэнкс “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” киноны шинэчилсэн хувилбарыг бүтээхээр болсноо “Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдлаа. Үзэсгэлэнтэй, чадварлаг мөрдөгч гурван бүсгүйн тухай өгүүлдэг киноны гол дүрийг жүжигчин Кристен Стюарт ба “Оскар”-ын шагналт Люпита Нионго нар бүтээхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Кристен Стюарт киноны гол баатар болох Натали Кукийн дүрийг бүтээх юм байна. Киноны өмнөх ангиудад Натали Кукийн дүрийг жүжигчин Кэмерон Диас бүтээж байсан юм. “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” киноны зохиолыг “Үзэсгэлэнт бүсгүй ба жонон” киноны зохиолч Эван Спилиотопулос бичих бол продюссерээр Макс Хандельман ажиллахаар болжээ. “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” киноны шинэчилсэн хувилбар 2019 оны зун нээлтээ хийх ажээ.

Сэтгэгдэл (0)