Арнольд Шварценеггер отгон хүүгийнхээ төрсөн өдрийг хамт тэмдэглэжээ

 

Дэлхийн од жүжигчин Арнольд Шварценеггер отгон хүү Жозеф Бэйнагийнхаа 20 насны төрсөн өдрийг спорт зааланд хамтдаа дасгал хийн тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Жозеф Бэйна нь энэ жил 20 нас хүрч байгаа аж. Алдарт жүжигчин өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Төрсөн өдрийн мэнд хүргэе Жозеф. Чи бол гайхалтай хүү, сайн хамтрагч. Чи жил тутам илүү ухаантай, хүчтэй болж байна. Би чамаараа их бахархаж байна” хэмээн хүүтэйгээ хамт бэлтгэл хийж буй зургаа нийтэлсэн байна. Өнгөрсөн жил аав, хүү хоёр Германы Мюнхен хотод болсон шар айрагны баярт оролцож, төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байжээ. Арнольд Шварценеггер нь Жозефоос гадна дөрвөн хүүхдийн эцэг юм.

 

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)