А.Навальныйд хорих ял оноожээ

 

Оросын сөрөг хүчний удирдагч, улстөрч Алек­ сей Навальныйд Москва хотын шүүхээс 20 хоног саатуулах ял оноосон байна. Авлигын эсрэг блог хөтөлдөг түүнийг өнгөрсөн баасан гарагт баривчилжээ. Түүнийг “Хууль бус олон нийтийн үйл ажиллагаанд оролцо­ хыг удаа дараалан уриал­ сан” гэдэг шалтгаанаар баривчилсан гэж цагдаа­ гийн байгууллагаас мэ­ дээлжээ. А.Навальный ОХУ-ыг 17 жил удирдаж байгаа В.Путинийг 2018 онд Ерөнхийлөгчийн сон­ гуульд өрсөлдөхийг хүчтэй эсэргүүцэгч юм. Харин Ерөнхийлөгч В.Путин уг сонгуульд оролцох эсэх талаараа албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм. А.Навальный өмч хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдон ял шийтгэл эдэлж байсан тул Ерөн­ хийлөгчийн сонгуульд өр­ сөлдөх эрхгүй гэж ОХУын сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлсэн бөгөөд энэ шийдвэрийг сөрөг хүчний удирдагч болон түүнийг дэмжигчид улс төрийн зорилготой явуулга гэж үзэж байгаа юм. А.Навальныйг Ерөн­ хийлөгчийн сонгуулийн компанит ажилд оролцо­ хоор Нижний Новгород хот руу явахаар бэлтгэж байхад нь баривчилжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)