Жирэмсэн эхчүүдэд утаанаас хамгаалах маск тарааж байна
- 2017-10-05
- Эрүүл мэнд
- 0

Утааны улирал эхэлж байгаатай холбогдуулан, Үндэсний эрүүл мэндийн нийгэмлэг жирэмсэн ээжүүддээ утаанаас хамгаалах маск тараах ажлыг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа эхийн хэвлийд байхаас нь эхэлж хамгаалах зорилготой тус нийгэмлэгийнхэн эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгтгэлийн даргад 1000 ширхэг маскийг хүлээлгэн өгсөн байна.
Харин ирэх өдрүүдэд нийслэлийн таван дүүрэгт эрүүл мэндийн нэгтгэлээр дамжуулан хамгаалалтын маск тараахаар төлөвлөжээ.
Дүүргүүд ЭМГ-ын харьяа хороодоороо дамжуулан жирэмсэн эхчүүддээ утаанаас хамгаалах маск тараах аж.

Сэтгэгдэл (0)