Н.Мөнх-Эрдэнэ: Элэгний В,С вирусийн эмийг 500 хүнд үнэ төлбөргүй өгнө
- 2017-10-06
- Эрүүл мэнд
- 0

“Хаппи веритас” оношлогооны төвөөс элэгний В,С вирусийн эмчилгээг үнэ төлбөргүй хийх болжээ. Энэ талаар тус төвийн маркетингийн менежер Н.Мөнх-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. -Ямар төрлийн эмийг иргэдэд үнэ төлбөргүй өгөх болсон бэ? -Монгол Улсын Засгийн газараас баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр болон Вируст гепатит болон Элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч “Хаппи веритас” оношлогооны төв элэгний С вирусийн эмийг бүтэн нэг курс буюу гурван сар, элэгний В вирусийн эмийг эхний гурван сарын хэрэглээг үнэ төлбөргүй өгөхөөр болж байна. Эхэлж ирсэн 500 хүнд дээрхи эмийг үнэ төлбөргүй өгнө. -Ямар эм өгч байгаа вэ. Ер нь худалдаж авбал хэдэн төгрөг болох вэ? -“Омбол” компанийн оруулж ирж байгаа С вирусийн эсрэг Хипсинат хэмээх эмийг 350 мянган төгрөгөөр худалдаалдаг. Харин В вирусийн “Тинофовер” эмийг 30 мянган төгрөг гэдэг. -Иргэдэд ямар нэгэн шалгуур тавих уу? -С вирусийн эмчилгээнд ороход өгөх ёстой 11 төрлийн шинжилгээ бий. Түүнийг л өгчихсөн байхад манай эмнэлэгт ирээд эхний 500 хүнд багтаж чадвал эмийг үнэ төлбөргүй авах боломжтой болно. Зөвхөн вирус идэвхтэй гарсан тохиолдолд дээрх эмийг хэрэглэж болохыг анхаарах хэрэгтэй.
Г.НЯМСҮРЭН

Сэтгэгдэл (0)