Ноолуурын экспорт 16 хувиар өсчээ

 

Ноолуурын экспорт оны эхний найман сарын байдлаар 23.7 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 16 хувиар нэмэгджээ. Монгол Улс боловсруулаагүй ноолуурыг голчлон Европын зах зээлд гаргаж байна. Ялангуяа Италид хамгийн их буюу 90 орчим хувийг экспортолсон байна. Мөн зургаан хувийг Англи 2.5 хувийг Энэтхэгт 0.25 хувийг Японд гаргажээ. Японд экспортолсон самнасан ноолуурын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 4.8 дахин буурч, 60 мянган ам.долларт хүрчээ. Харин Японы хэрэглэгчид Монголын ноолуурыг хэрэглэж сурч байгаа боловч зах зээлийнх нь стандарт өндөр учраас түүнд нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэрхшээлтэй байгааг “Гоёо” компанийн гүйцэтгэх захирал мэдээллээ. Харин БНСУ ноолуурын хувьд цоо шинэ зах зээл болж байна. Үүнээс гадна Европын холбоо, Монгол Улсын ХХААХҮЯ, сумдын Төр захиргааны байгууллага хамтран Францын Засгийн газрын санхүүжилтээр “Тогтвортой ноолуур” төслийг хэрэгжүүлж байна. 3.6 сая орчим еврогийн санхүүжилттэй энэхүү төслийн хүрээнд бэлчээр, мал сүргийн бүтцийг сайжруулах замаар ноолуурын чанарыг сайжруулж, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Энэ дагуу Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баацагаан, Шинэжинст, Богд, Жинст сумдад дээрх төслийг 2018 оныг дуустал хэрэгжүүлэх аж. Төслийн хүрээнд 2015 онд 130.5 сая ам.долларын бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортолсон талаар Монголын ноос, ноолуурын холбоо мэдээллээ. Үүнээс 3.3 сая ам.долларынх нь эцсийн бүтээгдэхүүн байжээ.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)