672 тонн самнасан ноолуур экспортолжээ
- 2017-10-09
- Эдийн засаг
- 0

Монгол Улс ноолуурын хувьд дотоодын эрэлтээ 100 хувь хангаж байна. Оны эхний есөн сарын байдлаар 672 тонн самнасан ноолуур экспортолжээ. Үүнийг өнгөрсөн оны экспорттой харьцуулахад 35 хувиар өссөн дүн гарчээ. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд Европын орнуудаас тэмээний ноосон хөнжил авах захиалга нэмэгдсэн талаар Ноос, ноолуурын холбоо мэдээллээ. Ингэснээр оны эхний есөн сард 25 мянган ширхэг тэмээний ноосон хөнжлийг экспортод гаргасан байна. Энэ дүн жилийн өмнөхөөс 3.2 дахин өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, “Говь” компани энэ онд 4.2 сая ам.долларын экспортын ашигтай ажиллaж, өнгөрсөн оны үзүүлэлтээ есөн хувиар өсгөсөн байна. Ноолуурын ханш Хөдөө аж ахуйн биржид нэг кг нь 60 мянган төгрөгийн үнэтэй байна. Үүнийг БНХАУ-ын “Шинтай кашмер”-аас тогтоодог зах зээлийн үнэтэй харьцуулахад 6000 төгрөгөөр хямд байгаа юм. Харин “Nasdaq” индексийн ханштай харьцуулахад хоёр ам.доллараар хямд байна. Мөн хонины самнасан цагаан ноос Хөдөө аж ахуйн биржид 2210 төгрөгийн ханштай байгаа бөгөөд үүнийг олон улсын жишигтэй харьцуулахад 20 төгрөгөөр хямд байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)