АНУ галт зэвсгийн хуулиа чангатгав

 

АНУ галт зэвсгийн хү­ чин чадлыг нэмэгдүүлэх тө­ хөөрөмжийн худалдаанд тавих хяналтаа чангатгахыг зорьж байна. Учир нь, ЛасВегаст болсон халдлагад галт зэвсгийн хүчин чад­ лыг нэмэгдүүлэх тусгай тө­ хөөрөмж ашигласан болохыг албаныхан тогтоожээ. Тий­ мээс галт зэвсгийн хүчийг нэмж, бүрэн автомат го­ римд шилжүүлдэг энэ төхөөрөмжийг хориглоно гэж АНУ-ын Үндэсний галт зэвсгийн холбоо мэдэгджээ. Улмаар Бүгд Найрамдах намын төлөөлөгчид дээрх төхөөрөмжийн борлуулалт болон хэрэглээг хориглох хуулийн төслийг Төлөөлөгч­ дийн танхимд өргөн барихаар төлөвлөжээ. АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп ч галт зэвсгийн хүчийг нэмэх тусгай төхөөрөмжийг хориглох эсэ­ хэд анхаарал хандуулна гэж мэдэгдсэн байна. Үүнээс гадна Бүгд Найрамдах на­ мын санаачилсан татварын шинэчлэлд АНУ-ын төс­ вийн алдагдал томоохон саад учруулж болзошгүй байна. АНУ-ын төсвийн ал­ дагдал холбооны төсвийн зарцуулалтад хязгаарлалт болсоор ирсэн бөгөөд харин одоо Дональд Трампын тат­ варыг бууруулах хуулийн төсөл эрсдэлд ороод байна гэж Сенатын гишүүн Боб Коркер анхааруулжээ. До­ нальд Трампын хувьд Тө­ лөөлөгчдийн танхимын боловсруулсан төсвийн тө­ сөл эдийн засгийн өсөлт бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэдгийг дурд­ жээ. Түүнчлэн татварын ши­ нэчлэлд дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)