Нью-Йоркт халдлага хийхийг завджээ

 

Нью-Йорк хотод терро­ рист халдлагууд үйлдэхээр төлөвлөж байсан гурван этгээдийг баривчилсан ту­ хай эх сурвалж мэдээллээ. "Америкийн дуу хоолой" радиогийн мэдээлснээр "Нью-Йорк хотод халдлага үйлдэхээр төлөвлөж байсан 19 настай АНУ-ын иргэн, Канадын 19 настай иргэн болон Филиппиний 37 настай иргэнийг баривчилсан" гэ­ жээ. Тэднийг өнгөрсөн зун баривчилсан ч энэ тухай мэдээллийг өнгөрсөн баасан гарагт олон нийтэд дэлгэж байна. Сэжигтнүүд нь Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн төвд орших "Таймс-сквер" талбай болон метронд террорист халдлага үйлдэ­ хээр төлөвлөж байсан гэнэ. Сэжигтнүүд нь лалын босогчдын "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой гэсэн мэдээлэл байна. Тэд халдлага үйлдэхийн тулд тэсрэх төхөөрөмж хийх материалууд худалдан авсан байжээ. "Лалын улс"-ын дэмжигчдийн нэг болж "жүжиглэж байсан" Холбооны мөрдөх товчооны тагнуулчтай дээрх гурван сэжигтэн интернэтээр хол­ богдон "Бид ээлжит есдүгээр сарын 11-ийг бий болгохыг хүсч байна. Халдлага үйл­ дэхэд ашиглах тээврийн хэ­ рэгсэл байна уу" гэж асуус­ наар баригджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)