Боб Коркер: Д.Трамп гуравдугаар дайн эхлүүлэхийг хүсч байна

АНУ-ын Сенатын гишүүн, Бүгд Найрамдах намын Гадаад бодлогын хорооны дарга Боб Коркер “Нью-Йорк таймс” сонины даваа гарагийн дугаарт Ерөнхийлөгч Дональд Трампыг шүүмжилсэн ярилцлага өгчээ. Тэрбээр “Дональд Трамп албан үүргээ “реалити шоу” гэж үздэг бөгөөд дэлхийн гуравдугаар дайн эхлүүлэхийг өдөөн хатгаж байна” хэмээн ярьжээ. Нөлөө бүхий агентлагууд сенатч Коркерын ярилцлагаас эш татаж нэг намын нөлөө бүхий улстөрчийн ярилцлага Цагаан ордны тэргүүний ажлын шинэ долоо хоногийг таагүй эхлүүлсэн талаар онцолж байна. Теннеси мужийн сенатч Боб Коркер АНУ- ын нөлөө бүхий улстөрчийн нэг юм. Тэрбээр ярилцлагадаа “Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өрсөлдөх чадвартай болсон нь Д.Трампын улс төрд дурлах эхлэлийг тавьсан. Түүний хувьд албан тушаалаа өш хонзонгоо авах зэвсэг болгож эхэллээ. Би ноён Трампын бодлогыг шүүмжилж байгаа ч гольфын түншийн харилцаагаа үргэлжлүүлнэ. Д.Трамп твиттерийн араас хэн нэгнийг доромжилж болно гэж боддог. Энэ бол улстөрч хүнд байж боломгүй зан. Тэр АНУ-ын ард түмэнд хохирол учруулж байна. Хэдэн хүнийг эс тооцвол манай намын гишүүд түүний бодлогод шүүмжлэлтэй ханддаг. Би түүний хийсэн сайн зүйлсийг сайшааж, зохисгүйг нь шүүмжилнэ” хэмээсэн байна. Цагаан ордны зүгээс ноён Коркерын ярилцлагын талаар мэдэгдэл гаргаагүй байна. Харин Дональд Трамп “Ноён Коркерыг сонгуульд дахин оролцуулахыг хүсэхгүй байна”, “Хэн нэгэн Цагаан ордныг хүүхдийн цэцэрлэг гэж боддог бололтой”, “Коркер Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүсэлтээ уламжлахад би эсэргүүцсэн юм. Тэр одоо өшөөгөө авч байна”хэмээн твиттер хуудаснаа жиргэжээ. Харин сенатч Боб Коркер Ерөнхийлөгч Дональд Трампыг “Хариуцлагагүй хүн. Шоу бизнесээс улс төрд орсон шинэхэн хүн” хэмээн хариу жиргэсэн байна. АНУ-ын татварын шинэчлэл, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх Цагаан ордны байр суурь Ерөнхийлөгч, Теннеси мужийн сенатч нарын хооронд үүссэн маргааны эхлэл байв. Тэдний маргааныг нөлөө бүхий хэвлэлүүд Бүгд найрамдах намын дунд үүссэн тэмцэл ялангуяа татварын хууль тогтоомжийг тод томруун болгохыг хичээхдээ Ерөнхийлөгчийн хувьд алдаа дутагдал гаргасан гэдгийг дурджээ. Мөн Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийг шүүмжилж Тегераны эсрэг хоригийг сэргээхийг Конгресст санал болгосон. Хэдийгээр Бүгд найрамдахчууд энэ үйлдлийг шүүмжлэлтэй хүлээж авсан ч Ираныг Арканзасын сенатчийн дэмжлэгтэй стратегийн хэлэлцээр хийлгэхийг шаардахаар болжээ. Барак Обама Ерөнхийлөгчийн албан тушаалд байхдаа Иран улстай цөмийн асуудлаар хэлэлцээр хийхийг эсэргүүцэж байв. Ингэснээр консервативчууд Б.Обамаг буруутгаж эхэлсэн юм. АНУ-ын Гадаад бодлогын хорооны дарга Боб Коркер ардчилалынхантай ажиллаж байсан туршлагатайн хувьд Д.Трампын бодлогыг Б.Обамагийн үетэй харьцуулж, шүүмжилжээ. Тэрбээр “Д.Трампын бодлого АНУ-ыг дордуулж байна. Тэрбээр биднийг ичмээр байдалд олон орууллаа. Хамгийн сүүлчийн жишээ бол НҮБ-ын 72 дугаар чуулган дээр тавьсан илтгэл юм” хэмээн ярилцлагадаа өгүүлжээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ИРГЭН (202.179.26.57)

    2017-10-10

    ТРАМП ИЧМЭЭР БАЙГАА НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ. ДЭЛХИЙН ДАЙНЫГ ӨДӨӨХИЙГ ХИЧЭЭЖ БАЙГАА НЬ Ч ҮНЭН. АНУ ГАДААД БОДЛОГЫНХОО ИХ ГҮРНИЙ ДЭЭРЭНГҮЙ ҮЗЛИЙГ АВЧ ХАЯХ ЁСТОЙ.