Тейлор Свифт шинэ амжилт тогтоов

 

Хөгжмийн ертөнцөд нэр хүндтэй “MTV Europe Music Awards” наадмыг зохион байгуулагчид энэ жилийн ялагчдыг зарлалаа. Дуучин Тейлор Свифт 2017 оны “Шилдэг уран бүтээлч” тэргүүтэй зургаан төрөлд шагнал хүртэхээр болж шинэ амжилт тогтоосон бол Кендрик Ламар гурван шагналын эзэн болжээ. Наадмын шагнал гардуулах ёслол ирэх арваннэгдүгээр сарын 12-нд Лондонд болох юм. Түүнчлэн дуучин бүсгүй “Reputation” цомгийн нээлтээ ирэх сарын 10-нд хийхээр төлөвлөжээ. Тэрбээр цомгоо 2015 оноос бичүүлж эхэлсэн байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)