ОХУ “Исламын улс”-д агаарын цохилт өгчээ

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков Оросын нисэх хүчин Тажикстан, Ирак, Хойд Кавказаас Сирид цугларсан хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн 120 орчим зэвсэгт этгээд, 60 орчим хүнээс бүрэлдсэн гадаадын хөлсний цэргийн ангийг устгасан тухай мэдээллээ. “Оросын нисэх хүчин Сирийн хилийн бүсийн ойролцоох “Исламын улс” бүлэглэлийн гол баазын нэгд цохилч өгч Тажикстан, Иракаас цугласан 40 орчим зэвсэгт этгээд, их буу суурилуулсан долоон автомашиныг устгалаа. Мөн Сирийн Дейр-эз- зор мужийн Маяаден хотод бүгсэн “Исламын улс” бүлэглэлийн нэг командлалд агаараас дайралт хийж, 80 орчим зэвсэгт этгээд, зэвсгийн гурван агуулахыг сөнөөсөн” хэмээн мэдээлжээ. Оросын нисэх хүчин Дейр-эз-зор мужид тусгаар улсын холбооны орнууд, Тунис, Египеээс цугларсан 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй гадаадын хөлсний цэргийн ангийг устгаж, их буу суурилуулсан 12 автомашиныг сөнөөсөн байна. Игорь Конашенковын хэлснээр, Оросын цэрэг Абу Камайл сууринд дайралт хийх үеэр 30 орчим зэвсэгт этгээдийг устгасны дотор хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн дээд удирдагч Абу Омар Ал Шишани, хоёр өөр удирдагч байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)