Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг эдийн засагчид өөдрөгөөр харж байна

Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засаг энэ онд дөрвөн хувиар, ирэх онд гурван хувиар өснө гэж таамаглажээ. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард тус банкны гаргасан тайлантай харьцуулахад илүү өөдрөг таамаг боллоо. Харин ОУВС-гаас Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн эхний шатны хэрэгжилтийг хянасныхаа дараа “Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд хоёр хувиар өсөх төлөвтэй” гэж танилцуулж байсан юм. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд банкнуудад активын чанарын үнэлгээг хийж, хариуг нь ирэх арваннэгдүгээр сард гаргахаар төлөвлөж буй. Үүнд банкууд төдийлөн таатай хандахгүй байгаа гэж эдийн засагчид үзжээ. Инфляцын хувьд энэ оны сүүлчээр өсөх боловч удалгүй тогтворжино гэж Төвбанк тооцоолжээ. Мөн макро эдийн засагт нөлөөлөх өөр нэг хүчин зүйл болох валютын ханш тогтвортой болж, 2019 он гэхэд гадаад валютын нөөц 3.8 тэрбум долларт хүрнэ гэж таамагласан байна.

Б.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)