Иванка Трампын ээж өөрийгөө “Тэргүүн хатагтай” гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын анхны эхнэр Ивана АВС телевизийн “Өглөөний мэнд, Америк” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би бол Д.Трампын авааль эхнэр. АНУ-ын тэргүүн хатагтай. Би Цагаан ордонтой шууд холбогдох эрхтэй цөөн хүний нэг. Дональдтай сард нэг удаа уулздаг” гэсэн байна. Үүнтэй холбогдуулан АНУ- ын Ерөнхийлөгчийн одоогийн эхнэр Мелания Трамп хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан “Иванагийн энэ мэдэгдэл бусдын анхаарлыг өөртөө татах гэсэн оролдлого. Цагаан ордон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, тэргүүн хатагтай миний бие болон бидний хүү Бэрроний гэр. АНУ-ын тэргүүн хатагтай гэж дуудуулах нь миний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн уламжилжээ. Иванка Трампын ээж тэрбээр “Трампыг өсгөж хүмүүжүүлсэн нь” дурдатгал номын нээлтээ энэ долоо хоногт хийхээр төлөвлөсөн байна. Ивана 1977 онд Д.Трамптай гэрлэсэн бага Дональд, Иванка болон Эрик Трамп нарын ээж юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)