Хятад улс валютын нөөцөөрөө тэргүүллээ
- 2017-10-11
- Дэлхий
- 0

Хятадын Ардын банкны энэ жилийн тайлан гарчээ. Хятадын валютын нөөцийн хэмжээ гурван их наяд 108 тэрбум 500 сая ам.долларт хүрч, 2014 оноос хойш хамгийн урт хугацаагаар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ оны гуравдугаар улирлаас Хятадын валютын нөөцийн хэмжээ өсч, олон улсад тэргүүлсэн байна. Хятадын Үндэсний валютын хяналт удирдлагын газрын тайланд “2017 он гарснаас хойш, Хятадын эдийн засаг, банк санхүүгийн байдал тогтворжсон нь валютын нөөцийн хэмжээ тогтвортой өсөх үндсэн баталгаа болжээ. Гэхдээ зарим мэргэжилтний үзэж байгаагаар АНУ-ын Холбооны Нөөцийн “Өр төлбөрийг барагдуулах” үйл ажиллагаатай холбоотойгоор юанийн хөрвөх чадварт саад болж, валютын нөөцийн өсөлтөд бага хэмжээний дарамт учруулж болзошгүй” гэсэн байна.

Сэтгэгдэл (0)