Бейонсе охидын эрхийг уриаллаа

 

Дуучин Бейонсе “The Global Goals” хандивын байгууллагатай хамтран “Охидын эрх чөлөө” аяныг өрнүүлжээ. Аяны хүрээнд дуучин бүсгүй Их Британийн найруулагч М.Ж. Деланитай хамтран "Эрх чөлөө" дуугаа дүрсжүүлсэн байна. Клипт Эйфелийн цамхагийн урд, Африкийн тосгон, Энэтхэгийн сүмд зэргээр таван тивийн төлөөлөл болсон 5-11 насны охид тогложээ. Энэхүү уран бүтээл нь дэлхийн охидын эрх чөлөөний төлөөх хүсэл эрмэлзлийг харуулсан сүлд дуу болж байгааг найруулагч онцолсон байна. "Аз жаргал ба инээмсэглэл нь охидын эрхийн хурцадмал байдлыг тодотгож чадахгүй. Учир нь хүчирхийлэл, хүний наймаа, бага насандаа гэрлэх, боловсролын хангалтгүй байдал гэх зэрэг охидод тулгардаг асуудлуудад анхаарал хандуулах нь уг аяны гол зорилго юм" гэж Бейонсе ярьжээ. Өнгөрсөн жил Олон улсын охидын өдөрт зориулж найруулагч М.Ж. Делани “Spice Girls” хамтлагийн "Wannabe" клипийг шинэчилж байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)