“Хүрхрээ үндэсний лиг”-ийн нэгэн чимэг “Хангарьд”

 

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан “Хүрхрээ үндэсний лиг” урьд өмнө байгаагүй өрсөлдөөнтэй өрнөхөд “Хангарьд”-ын үзүүштэй тоглолтоо толилуулсан хэвээр байв.

Өнгөрсөн жилийн мөнгөн медальтнууд 2017 оны улиралд хэдий медаль хүртэж чадаагүй ч медалийн төлөөх өрсөлдөөнийг эцсийн мөч хүртэл сонирхолтой болгосон. Улирлын эхлэл болон төгсгөлийг тааруухан хийсний улмаас медалийн тавцанд гарч чадаагүй. Мөн 2016 оны улиралд хүч үзсэн ОХУ-ын легионерууд солигдсон нь “Хангарьд”-ын залуус дахин шинэ хамтрагч нартайгаа ойлголцох гэсэн асуудал үүсгэсэн гэхэд болно.

Энэ улиралд “Хангарьд”-аас хэд хэдэн залуу тоглогч үндэсний лигийн анхны тоглолтоо хийсэн гэхээр тийм ч жигд бүрэлдэхүүнтэй байгаагүйг харуулна. Өнгөрсөн жилийн шилдэг мэргэн бууч О.Мижиддорж улирлын эхний хагаст бэртлийн улмаас олон тоглолтод орж чадаагүй бол хоёрдугаар хагаст “Улаанбаатар сити” клубт нэгдсэн. Довтолгооны шугамын чухал нэгэн хүн явснаас гадна Ц.Мөнх-Эрдэнэ тодорхойгүй шалтгааны улмаас хэдэн тоглолт өнжсөн юм. Энэ улиралд С.Ганхуяг долоон гоол оруулж багийнхаа мэргэн бууч болж, муугүй тоглолтыг үзүүллээ. Түүнээс гадна залуу хаалгач А.Сайханчулуун тодорч хашир туршлагатай О.Сэр-Одыг сэлгээнд суулгах болов. Тиймдээ ч А.Сайханчулуун Монгол улсын 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багтай хоёр тоглолт, үндэсний шигшээтэй нэг тоглолт хийгээд амжлаа. Орхон аймгийн “Хангарьд” клуб үндэсний лигт 21 жил өрсөлдсөн орон нутгийн ганц баг төдийгүй өдийг хүртэл дээд лигийн хүчирхэг баг хэвээр байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • НАРАНБОЛДОД (202.70.34.115)

    2017-10-13

    ТАНААР БАХАРХДАГ ШҮҮ. ЭНЭ ЖИЛ БАС МЭРГЭН БУУЧААР ШАЛГАРСАНД... ХӨЛ БӨМБӨГ СОНИРХОГЧДЫН ХОО ӨМНӨӨС АМЖИЛТ ХҮСЬЕ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ