Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 11.9 хувиар буурчээ
- 2017-10-15
- Эдийн засаг
- 0

Монголын үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн тайланг танилцууллаа. Тайланд дурдсанаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сараас 11.9 хувиар буурчээ. Ийн буурахад мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сараас 233.8, валютын хадгаламж 185 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.9 пункт, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Б.МӨНХ

Сэтгэгдэл (0)