Улирлын томуугийн вакцины эхний ээлж ирлээ

 

ЭМЯ-ны хүсэлтээр 175.000 хүн/тун улирлын томуугийн эсрэг вакциныг хандивлаж байгаа АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, “Даян дэлхийн эрүүл мэнд” олон улсын байгууллагын зөвлөх мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Улирлын томуугийн эсрэг хандивын вакцины эхний ээлж болох 50.000 хүн/тун вакциныг хүлээн авч, Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулж байгаа талаар ярилцлаа. 

ЭМЯ-ны зүгээс дараагийн ээлжийн 125.000 хүн/тун вакциныг энэ сард багтаан ирүүлэхийг  хүслээ. Зөвлөх мэргэжилтнүүд хүн амын дундах эргэлтэд байгаа улирлын томуугийн үүсгэгчийн хэвшинжээс шалтгаалан вакцин үйлдвэрлэлээс оройтож гарч байгаа талаар тайлбар хийв. 

Мөн НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан улирлын томуугийн 45.000 хүн/тун вакциныг энэ сарын 23-нд хүлээн авч, бага насны хүүхдийг дархлаажуулна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)