Ерөнхий сайдын анхны шийдвэр хүүхдэд чиглэнэ

Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх, ахуйн хүрээнд бэртэж гэмтэх явдал сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байна. Энэ он гарснаас хойш 2500 хүүхэд бэлгийн болон сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд хэлмэгдэж, хүнд хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн хүүхдийн тоо эрс өсч байгаа гэх сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл гарах боллоо. Тэр бүрт шүүхийн байгууллага тодорхой хэмжээний төлбөр авч, үзлэг шинжилгээ, оношлогоонд хамруулдаг аж. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг лхагва гарагийн чуулганы хуралдаанд асуудал болгож тавьсан байна. Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариулахдаа “Шүүхийн шинжилгээний үндэсний төв бага насны хүүхдээс ч төлбөр хураамж авч үйлчилгээ үзүүлэх тухай салбарын сайдын тушаал байдаг юм байна. Үүнийг цуцалж, 0-15 насны хүүхэд гэмтэж бэртсэн, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд үнэ төлбөргүй шинжилж, оношилдог болно” гэсэн юм. Тэгэхээр шинэ Ерөнхий сайдын анхны тушаал захирамж энэ асуудалд чиглэх бололтой.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)