Галь Гадотыг тоглуулахаар болжээ
- 2017-10-19
- Энтертайнмент
- 0
“Mad River Pictures” кино компанийнхан шинэ төсөлдөө жүжигчин Галь Гадотыг тоглуулах гэрээ байгуулахаар болжээ. Тэд “Ruin” нэртэй дайны дараах үеийн Герман улс ба нацистуудын тухай триллер кино бүтээж байгаа аж. Уг киноны найруулагчаар Жастин Курзель ажиллах бөгөөд үйл явдалд дэлхийн II дайны дараа Герман улс руу нууцаар нэвтэрч байгаа нацистуудын хуучин командлагчийн тухай өгүүлнэ. Энэхүү гол дүрийн баатар өөрийн хийсэн гэмээ цайруулах зорилгоор хамт ажиллаж байсан хүмүүсээ устгаж эхэлдэг талаар кинонд өгүүлэх юм. Киноны зургийг хэзээнээс авч эхлэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Галь Гадотын хувьд тэрбээр ирэх оны эцсээр нээлтээ хийх “Wonder Woman” киноны дараагийн ангийн бүрэлдэхүүнд ажиллаж буй юм байна.
Б.Сийлэн
Сэтгэгдэл (0)