Кейт Миддлтон амаржих хугацаагаа зарлав

 

Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон гурав дахь хүүхдийнхээ мэндлэх хугацааг олон нийтэд зарласан байна. Кенсингтоны ордны твиттер хуудаст “Гзнгийн ахайтан 2018 оны дөрөвдүгээр сард амаржина” хэмээн жиргэжээ. Энэ сар Английн хатан хаан гэр бүлийн хувьд онцгой баяр болох II Элизабетын төрсөн өдөр тохиодог бөгөөд тэмдэглэлт үйл явдал олон болдог аж. Кейт Миддлтон жирэмсний үеийн хордлоготой байгаа учраас олон нийтийн арга хэмжээнд оролцох боломжгүй гэж Кенсингтоны ордны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ. Эргэн Хунтайж Уильям, Кейт Миддлтон нар хоёр хүүхэдтэй бөгөөд хунтайж Жорж дөрөв, Шарлотта гүнж хоёр настай юм. Харин тэд гурав дахь хүүхдийнхээ хүйсийг одоогоор олон нийтэд зарлаагүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)