Т.Ариунаагийн уран зөгнөл биеллээ

 

Урлагийн ертөнцөд шинэ өнгө төрхийг бий болгож, өөрийн трендээр сонсогчдоо цаг ямагт байлдан дагуулдаг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа “Космик Ариунаа” цомгийн төслөө эхлүүлжээ. Энэ төсөл ирээдүйн төсөөллийг одоо цагт дүрслэн бүтээх буюу өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээсийг бэлгэдсэнээрээ онцлогтой юм. Тайзнаа 30 гаруй жил гялалзсан дуучин бүсгүй ээлжит цомогтоо багтсан “Утасны чинь дугаар 3.0” дуугаа шинэчилсэн хувилбараар дуулж, дүрсжүүлсэн байна. Ингэхдээ шинжлэх ухааны уран зөгнөлийг клипдээ тусгажээ. “Утасны чинь дугаар” дуу дуучин Т.Ариунаагийн анхны “Эрос №1” цомогт багтсан бөгөөд 21 жилийн түүхтэй уран бүтээл юм.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)