Ю.Балжидмаа моделиор ажиллажээ
- 2017-10-20
- Энтертайнмент
- 0

Сингапурын гэрэл зурагчин Шавонь Вонгийн зураг авалтын үндсэн моделиор “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн оролцогч Ю.Балжидмаа ажиллаж, нүүр будалтыг “Anara’s Makeup” студийн үүсгэн байгуулагч О.Наранбилэг гүйцэтгэжээ. Шавонь Вонг нь загварын салбарт 2010 оноос хойш тасралтгүй ажиллаж, Лондон, Нью-Йорк, Хонконг, Тайвань, Филиппин, Индонез зэрэг оронд урын сангаа арвижуулсан туршлагатай гэрэл зурагчин юм. Тэрбээр Монголд зураг авахдаа онгон байгальд амьдарч буй нүүдэлчин ард түмний дүр төрхийг гаргахыг зорин, дулаан мэдрэмж төрүүлэхийг хүссэн байна.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)