Luo Heping: Анагаах ухааны хөгжил дэвшлийг Монгол Улсад нэвтрүүлнэ

 

Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд өнөөдөр Хятад анагаах ухааны лекцийг зохион байгуулж байна. Энэхүү лекцийг Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвөөс зохион байгуулж байгаа аж. Энэхүү үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Хасбагана “Олон жилийн түүхтэй Хятад улсын уламжлалт анагаах ухааны талаар өнөөдөр лекц зохион байгуулж байна. Уламжлалт анагаах ухаан бол хятадын оюуны их өмч билээ. Олон жилийн түүхтэй гайхамшигтай эмчилгээний  их увидасыг монголчуудад танилцуулж, мэдлэг, мэдээлэл өгөхөөр ноён Анагаах ухааны профессор Luo Heping урилаа. Та бүхэн хятадын уламжлалт эмчилгээ, түүний үүх түүх, өнөөгийн хөгжил, эмчилгээний ямар шинэ арга төвшинд  хүрч байгааг энэхүү лекцээс авах болно” гэдгийг онцолж байлаа.

Энэхүү лекцтэй холбогдуулан Анагаах ухааны профессор Luo Heping-тэй ярилцлаа.

-Энэхүү лекцийн ач холбогдлоос ярилцлагаа эхлэх үү. Хятадын уламжлалт анагаах хөгжил, эмчилгээний үр дүнг дэлхий нийт тэр дундаа ази хүмүүс илүүтэй мэднэ?

-Энэхүү лекцийг үгээр тайлбарлах юм бол сайн зүйлийг түмэнд түгээх  гэсэн зорилгото. Учир нь хятадын уламжлалт анагаах ухаан бол азид төдийгүй дэлхийд алдартай. Тиймээс  уламжлалт анагаах ухааны гол хэсэг нь зүү төөнүүр байдаг. Зүү төөнүүр нь бусад эмчилгээг бодоход сөрөг үр нөлөөгүй. Түүнчлэн  олон өвчин эмгэгийг анагаах увидастай.

Таны лекцийг сонсохоор монголчууд нэлээд ач холбогдол өгч байна?

-Тийм ээ. Би алс холын Хайнан мужаас ирсэн. Мөн миний лецкийг сонсохоор олон хүн хүрэлцэн ирсэн байна. Түүнчлэн Тайвьнаас хоёр хүн ирсэн. Улмаар  стратегийн түншлэлийн  харилцааны хүрээнд бид Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцоо соёл урлаг, боловсрол, анагаах ухааны салбар  дээр харилцан туршлага судлах нь зөв болов уу гэсэн бодолтой ирсэн.

Анагаах ухааны хөгжлийг манай улсад хөгжүүлэх, хэрэгжүүлж, нутагшуулахад юу хийх вэ?

-Ши  Жин Пин  даргын санаачилсан нэг бүс нэг зам төслийн хүрээнд бүгдээрээ хөгжих зорилгын дор санаа нэгдсэн. Тиймээс анагаах ухааны хөгжил дэвшлийг Монгол Улсад  нэвтрүүлнэ.

Уламжлалт анагаах ухаан гэхээр монголчуудад их ойр сонсогдож байна?

-Лекцээрээ цэг, судас, болон биеэ гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах талаар ярилцлаа. Гэхдээ ямар сэдвээр ярилцахдаа үзэгчдийн байдлыг харж байгаад шийднэ. Аль болох олон хүн ирээсэй гэж бодож байна. Энэхүү лекц маань үнэ төлбөргүй явагдаж байгаа. Тиймээс хүссэн хүн болгон ирээд зүү төөнүүр тавиулаад судлаа бариулаад эмчилгээ хйилгэж болно. Харин маргааш судас барих зүү тавих зэрэг илүү практик дээр хийж үзүүлэх болно. Хятадад уламжлалт анагаах ухаан сайн хөгжсөн гэж хэлж болно. Хамрах хүрээгээр авч үзэх юм бол хятадын хоёр, гуравдугаар зэрэглэлийн хот мужийн эмнэлгүүд бүгд өөрийн гэсэн зүү төөнүүрийн уламжлалт анагаах ухааны тасагтай байгаа. Монгол Улс,  Хятад Улс хоёр ойр оршдог учир анагаах ухааны салбарт төстэй зүйлүүд олон байдаг. Хоёр улсын найрамдалт харилцаа улам бэхжиж бат бөх байх болтугай.

Ярилцсанд баярлалаа.

 

Б.Алтанбагана

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (139.5.216.51)

    2017-10-24

    хаана болох гэх мэт мэдээллээ гүйцэд өгч болдоггүй юм уу