Адель 26 сая ам.долларын гэрээ байгуулна

 

Их Британийн дуучин Адель Лас-Вегасын “The Wynn Hotel” казинотой 26 сая ам.долларын гэрээ байгуулахаар болсон тухай “Hello” сэтгүүлд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр талууд ирэх нэгдүгээр сард гэрээнд гарын үсэг зурах юм байна. Гэрээний дагуу дуучин бүсгүй тус зочид буудлын их танхимд жилийн хугацаанд 52 тоглолт зохион байгуулах ёстой аж. Аделийн нэг үдшийн тоглолтыг 500 мянган ам.доллараар үнэлсэн нь Лас-Вегасын шоу ертөнцөд шинэ амжилт тогтоолоо. 29 настай дуучин бүсгүй гэрээнд өөрийн зүгээс хатуу шаардлага бүхий заалтууд оруулсан талаар казиногийн менежер ярьжээ. Өмнө нь дуучин Селин Дион, Мэрайя Кери, Бритни Спирс нарын уран бүтээлч АНУ-ын “Caesars Palace”, “Planet Hollywood” зэрэг алдартай казинотой 400 мянган ам.долларын гэрээ байгуулж байжээ.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)