БНСУ цөмийн реактор байгуулахаар болжээ

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин цөмийн хоёр реакторын барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болсноо өнгөрсөн ням гарагт зарлалаа. Энэ нь түүний хувьд кампанит ажлын үеийн амлалтаасаа ухарсан хэрэг болж байгаа юм. Учир нь, тэрбээр цөмийн реакторын үйл ажиллагааг зогсоох амлалт өгч, улсын нийт цөмийн цахилгаан станцуудыг идэвхгүй болгоход 60 жилийн хугацаа шаардана гэж мэдэгдэж байсан удаатай. Харин сүүлийн гурван сарын хугацаанд олон нийтээс санал цуглуулсны эцэст "Shin Kori" V болон VI цөмийн реакторын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх 7.5 тэрбум ам.долларын төслийг дэмжихээр болсон байна. Хэдийгээр барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болж байгаа ч энэ нь сэргээгдэх эрчим хүчийг тэлэх БНСУ-ын бодлогод төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэж “NH Investment & Securities”-ийн шинжээч мэдэгджээ. Өөрөөр хэлбэл Мун Жэ Иний засаг захиргаа цөмийн эрчим хүчнээс сэргээгдэх эрчим хүч, байгалийн хийн технологид шилжихийг зорьж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)