Зэсийн үнийн өсөлт удаан хадгалагдахгүй
- 2017-10-25
- Эдийн засаг
- 2

Зэсийн үнэ оны эхэнд 5736 ам.долларын ханштай байсан бөгөөд аажмаар нэмэгдсээр өнгөрсөн наймдугаар сард 6477 ам.доллар болж огцом өсөв. Улмаар энэ сард 6856 ам.долларт хүрсэн. Хятадын Засгийн газраас барилгын нийлүүлэлтийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх гэж буй бодлого нь үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалтын өсөлтийг бууруулна гэж эдийн засагчид үзэж байна. Барилгын салбар ийнхүү удааширвал зэс, гангийн үйлдвэрлэл буурах, төмрийн хүдрийн импорт саарах эрсдэлтэй гэж Монголбанкны “Инфляцийн төлөв байдлын тайлан”-д дурджээ. Шинжээчдийн үзэж буйгаар зэсийн ханшийн өөрчлөлт суурь хүчин зүйлээсээ зөрсөн байна. Үүнтэй холбоотойгоор зэсийн үнийн өсөлт тогтвортой хадгалагдахгүй тул хөрөнгө оруулагчдад болгоомжтой байхыг анхааруулжээ.
Б.Саруул

Сэтгэгдэл (2)
(202.179.26.34)
UNAAD UNAAD YU SHALIDAGIN,DEED HEMJEENDEE L 1 JOOHON HELBELZENE BIZ,BITGII HUDLAA UNEGUI BOLCHIH GEED BAIGAA YUM SHIG TENEG TENEG ZUIL BICHEED YUUCH MEDEHGUIGEE GAIHUULAAD BAI,.EDIIN ZASGIIN SURVALJILAGCH YUM BOL TER EDIIN ZASGIIN SURGUULI EDNUUSAA TUGUSUUCH MALAA...
(202.179.26.34)
UNAAD UNAAD YU SHALIDAGIN,DEED HEMJEENDEE L 1 JOOHON HELBELZENE BIZ,BITGII HUDLAA UNEGUI BOLCHIH GEED YUM SHIG TENEG TENEG ZUIL BICHEED YUUCH MEDEHGUIGEE GAIHUULAAD BAI,.EDIIN ZASGIIN SURVALJILAGCH YUM BOL TER EDIIN ZASGIIN SURGUULI EDNUUSAA TUGUSUUCH MALAA...