Пак Гын Хэг өмгөөлөхөөс татгалзжээ
- 2017-10-26
- Дэлхий
- 0

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг цагдан хорих хугацааг зургаан сараар сунгасантай холбоотойгоор өмгөөлөгчид нь түүнийг өмгөөлөхөөс татгалзсан байна. Үүнтэй холбоотойгоор Сөүл хотын төв дүүргийн шүүх түүнд таван өмгөөлөгч томилжээ. “Рёнхап” агентлагийн мэдээлснээр, таван өмгөөлөгч нь авлигын хэрэгтэй холбоотой 120 мянга гаруй хуудас баримт бичгийг судалж, Пак Гын Хэг өмгөөлөх үүрэг хүлээсэн байна. Таван өмгөөлөгчийн нэрийг нийтэд зарлаагүй бөгөөд хэрэгт холбоглох материалуудтай танилцахад багагүй цаг хугацаа шаардлагатай учир шүүх хурал ойрын үед болохгүй аж. Пак Гын Хэг цагдан хорих хугацааг зургаан сараар буюу ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл сунгах шийдвэрийг энэ сарын эхээр шүүх гаргасны дараа өмгөөлөгч нь түүнийг өмгөөлөхөөс татгалзах хүсэлт гаргажээ. Энэ сарын эхээр болсон шүүх хурлын үеэр Пак Гын Хэ “Намайг шүүж байгаа нь улс төрийн өшөө авалт юм. Шүүх энэ хэргийг улс төр ба олон нийтийн дарамт шахалтад авталгүйгээр зөвхөн Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт би эргэлзэж байна” гэж хэлжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)