Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдлаа

 

Монголбанкны Захирлуудын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2017.10.26/ болж, цаг үеийн болон бодлогын хүрээнд 4 асуудал хэлэлцлээ.  Үүнд:

-  “Активын чанарын үнэлгээний үйл явц, тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам болон ОУВС-гийн хурлын талаарх мэдээлэл”,

-  “Монголбанкны санхүүгийн тайлангийн шинжилгээ /2017 оны III улирал/”,

-  “Монголбанкны системийн 2018 оны нийгмийн хөгжлийн сан, захиргааны орлого, зардал, мөнгөн тэмдэгтийн үйл ажиллагаатай холбоотой зардал, хөрөнгө оруулалтын төсвийн төсөл”,

-  “Монголбанкнаас Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэл, арга хэрэгсэл” зэрэг мэдээллүүдээр холбогдох газар, хэлтсийн захирлууд танилцуулга хийв.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан үүрэг, чиглэл өгч, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)