Дрью Бэрримор брэндтэй болжээ
- 2017-10-26
- Энтертайнмент
- 0

Нэрийн брэндээ худалдаанд гаргах Холливудын эмэгтэй жүжигчдийн давалгаанд үзэсгэлэнт Дрью Бэрримор нэгдлээ. Жүжигчин бүсгүй “Dear Drew” брэндийн анхны цуглуулгаа цахим худалдааны “Амазон” сайттай хамтран гаргажээ. Дрью Бэрриморын брэнд “Дэлхийн эмэгтэйчүүдэд зориулсан хайрын захидал” гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулах юм. Дрью Бэрриморын анхны цуглуулга гадуур хувцас, гар цүнх, гоёл чимэглэл, аялалын цүнх, гэрийн болон дотуур хувцсаас бүрджээ. Бүтээгдэхүүнүүдийн үнэ 28-248 ам.долларын хооронд хэлбэлзэх юм байна. “Dear Drew” брэндийн анхны сурталчилгаанд жүжигчин бүсгүй өөрөө тогложээ.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)