Д.Медведев Бээжинд айлчилна
- 2017-10-26
- Дэлхий
- 0

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ сарын 31-нд Бээжин хотод албан ёсны айлчлал хийхээр болжээ. Оросын Ерөнхий сайд, “Нэгдсэн Орос” намын дарга Д.Медведевийн айлчлал гурван өдөр үргэлжлэх юм байна. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын Ерөнхий сайд нарын XX уулзалттай давхцаж буйгаараа онцлог юм. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөлгч Гэн Шуан “Оросын Ерөнхий сайдын айлчлал хоёр орны харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн. Хятад, Орос орон иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш болсны хувьд хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй шинэ үр дүнд хүрч байна. Хоёр улс Аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхлэх орны болсны хувьд олон улсын үйл хэрэгт хамтран оролцож, НҮБ-ын үндсэн дүрмийн зорилт болон зарчмыг хамгаалан, бүс нутаг дэлхийн энх тайван тогтвортой байдлыг баталгаажуулж байна. ОХУ-тай хамт "Нэг бүс нэг зам"-ын санаачлагыг Евразийн эдийн засгийн холбоотой нэгтгэж, Хятад Оросын харилцаа, хамтын ажиллагааны төвшинг тасралтгүй дээшлүүлж, харилцан ашигтай хамтдаа хожиж, хоёр ард түмэнд үр шимийг хүртээхэд бэлэн байна” гэжээ.

Сэтгэгдэл (0)