Даши Намдаков үнэт эдлэлүүдээ дэлгэжээ
- 2017-10-27
- Энтертайнмент
- 0

Уран барималч Даши Намдаковын бие даасан үзэсгэлэн Улаан-Үдийн Үндэсний музейд гарчээ. Үзэсгэлэнд монгол ахуй, бэлгэдэл зүйг шингээсэн 60 гаруй гоёл чимэглэлийг дэлгэн тавьсан байна. “Талын нүүдэлчдийн соёл иргэншил бол бүхэлдээ урлагийн өвөрмөц ертөнц юм. Эртний Хүннүгийн соёл иргэншлээс Монголын эзэнт гүрэн хүртэлх нүүдэлчдийн бэлгэдэл зүйг бүтээлээрээ харуулахыг хүссэн. Ингэхдээ монголчуудын соёлын ертөнцийг зэр зэвсэг бус гоёл чимэглэлд тусгахыг зорилоо” хэмээн Даши Намдаков ярьжээ. Уран бүтээлч эдгээр гоёл чимэглэлээ зөвхөн Буриадын нутгаас олборлосон алт, мөнгө, үнэт чулуугаар урласнаараа онцлог юм.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)