Тэрбумтны тоогоор Ази тэргүүлж байна
- 2017-10-30
- Дэлхий
- 0

Азийн тэрбумтнуудын тоо анх удаа АНУ-ыг давлаа. “Форбс” сэтгүүлийн мэдээлснээр, Азийн тэрбумтнуудын хөрөнгө өмнөх оныхоос 17 хувиар өсч, зургаан их наяд ам.долларт хүрсэн байна. Харин АНУ-ын чинээлэг эрхмүүдийн хөрөнгө 2.8 их наяд ам.доллараар хэмжигджээ. БНХАУ-д гурван долоо хоногт нэг тэрбумтан “төрдөг” гэж олон улсын санхүүгийн байгууллага тодорхойллоо. Мөн Азийн шинээр төрөн гарсан тэрбумтнуудын дөрөвний гурав нь Хятад болон Энэтхэг улсаас гаралтай ажээ. Азийн тэрбумтнуудын жагсаалтаас 117 хүн нь өөрийн чадлаар баяжсан бол цөөн хэд нь өв залгамжлагч юм байна. Азийн тэрбумтнууд сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх болсон шалтгаан нь тус бүсийн эдийн засаг хурдацтай сайжирч буйтай холбоотой аж. Мөн БНХАУ- ын геополитикийн тогтвортой байдал, үл хөдлөх хөрөнгийн өсөлт зэрэг нь хамгийн ихээр нөлөөлснийг шинжээчид онцоллоо.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)