“Эрдэнэс-Тавантолгой” Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ 100 сая ам.долларыг төлжээ

"Эрдэнэс-Таван толгой” ХК Хөгжлийн банкнаас авсан 200 сая ам.долларын зээлээс 100 сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанаас нь өмнө төлж барагдуулжээ.

Тус компани 200 сая ам.долларын зээлийг Засгийн газрын 2012 оны шийдвэрээр "Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор авчээ.

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн удирдлагууд, "Манай компани цэвэр ашигтай ажилласны үр дүнд гадаад талдаа өр төлбөргүй боллоо. Ийнхүү Хөгжлийн банкинд үүссэн өрийн тодорхой хэсгийг барагдуулснаар Засгийн газраас яаралтай хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж бүрдэж байна" хэмээн онцлов.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (49.0.219.197)

    2017-11-05

    нүүрсний талаар тавьсан өрөө дарчихлаа гэж хавар хуцалдаад байгаагүй билүү?

  • h (202.179.30.194)

    2017-11-01

    sain baina