Хөгшчүүлийн тэтгэврээр санхүүждэг халамжийн байгууллага

Амралтад амрахгүй арваад жил болсон 82 настай хөгшин би нутгийн хөгшчүүлийн саналаар Өвөр Жанчивлангийн дэргэдэх “Төгөл” амралтад амрахын тулд Баянзүрх дүүргийн халамжийн хэлтсийг зорилоо. Зорьсон газраа очтол 300000 төгрөг тушааж, амарч ирээд 200000 –ыг нь буцаагаад авдаг журамтай гэхээр арга буюу уг мөнгийг тушаав. “Төгөл” амралтаас ирээд, 200000 төгрөгөө авах гэтэл сарын дараа тэтгэврээ авдаг банкны кассаасаа иргэний үнэмлэхээ үзүүлэээд энэ мөнгөө ав гэв. Сар ч өнгөрлөө, хэлсэн ёсоор мөнгөө авахаар очтол “Дансанд ороогүй байна” гэдэг хариулт сонслоо. Халамжийн хэлтэст очиж учрыг хэлтэл энэ сарын санхүүжилт дууссан тул ирэх сарын 15 –нд очиж мөнгөө ав гэх мэтчилэн таван удаа касс, халамжийн хэлтэс хоёрын хооронд явсаар өнөөдрийг хүртэл өөрийн мөнгөө халамжийн данснаас салгаж авч чадахгүй явсаар байна. Хөгшчүүлийн тэтгэврээр санхүүждэг энэ үйл ажиллагаа нь иргэний хувийн өмчид халдсан, эрх мэдэлтэн албан тушаалаа хэтрүүлсэн, иргэнд төрөөс үзүүлж байгаа халамжийн хууль зэрэг хэд хэдэн хууль зөрчиж байгаа бөгөөд хэн нэгэн эрх мэдэлтэн тэр их мөнгийг завшиж ч байж болох тул цаашид түүнийг таслан зогсоохын хамт, олон мянган хөгшчүүлийн хувийн өмчөөс хохироосон олон сая төгрөгийн хэмжээг тогтоож, ийм шийдвэр гаргасан төрийн байгууллагын албан тушаалтанд хариуцлага тооцохыг холбогдох хууль,хяналтын байгууллагуудаас хүсье. Эрх мэдэлтнүүд энэ мэт хууль зөрчиж мөнгө завших, хүмүүсийг хохироох явдал олон янзын хэлбэрээр гарч байгааг төр засгийн дээд байгууллагууд ч анхаарах цаг болжээ.

Х.ЧОЙЖИЛЖАВ /Ахмад сэтгүүлч/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (66.181.177.121)

    2017-11-06

    татах буулга

  • Өндөр настан (112.72.11.102)

    2017-11-05

    Нөгөө ахмадын байгууллага хаачив Энэ байгууллага хэний мөнгөөр цалинжиж байгаа билээ Үүнийг сайтар шалгаж гэм буруутай хүмүүст ямар арга хэмжээ авсныг бидэнд мэдэгдээч

  • a (202.21.106.127)

    2017-11-05

    valiutiin noots 2 terbuum am dollar gej zarlaad baihn tiim sonin bish bna 2 terbuum dollar yu yum be yuch bish iim ih baylag deer suuchihaad 2 terbuumiig ih yumshig bodoj zarladgaa boli t1 guudee