Европын орнуудыг хүчтэй шуурга дайрлаа

 

Европын төв болон хойд нутгийг хүчтэй салхи дайран өнгөрсний улмаас Чех, Польш, Герман зэрэг улс ноцтой хохирол амслаа. Европын цаг уурын байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд салхины хурд цагт 100-180 километрт хүрч, аюулын шугам давжээ. Эх сурвалжуудын уламжилж буйгаар, шуурганы улмаас Польшид хоёр, Чех улсад хоёр, Германд нэг хүн амь эрсэдсэн байна. Мөн хүчтэй салхины улмаас Төв Европын орнуудын харилцаа холбооны болон цахилгаан шугам гэмтсэн аж. Хохирлын хэмжээ одоогоор бүрэн тодорхойлоогүй бөгөөд 800 мянган байр, орон сууц гэрэл, цахилгаангүй болжээ. Германы хойд болон төвийн нутгийн төмөр зам сүлжээ гэмтсэний улмаас Бремен, Хамбург, Берлин, Ханновер, Кельн зэрэг хотын галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон байна. Шуурганд өртсөн Чех, Польшийн Засгийн газар онц байдал зарлаж, нийтийн тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоожээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)