Бейонсе “Араатны хаан”-д дуу оруулна

 

Алдарт дуучин Бэйонси “Араатны хаан” хүүхэлдэйн киноны шинэ ангид оролцохоор болсноо албан ёсоор фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр тус хүүхэлдэйн киноны гол дүрийн нэг болох “Нала”гийн дүрд дуу оруулахаар болсон байна. “Араатны хаан” хүүхэлдэйн киноны шинэ анги 2019 оны долоодугаар сард нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж. Тус хүүхэлдэйн кино нь анх 1994 онд “Уолт Дисней” кино компани дэлгэцнээ гаргаж байжээ. Ийнхүү “Араатны хаан” киноны шинэ ангийг найруулагч Жон Фавро бүтээхээр болжээ. Тэрбээр “Ширэнгэн ойн домог” буюу “Маугли” хүүхэлдэйн киног шинэчлэн найруулсан юм.

 

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)