Т.Ариунаагийн трилоги эхэллээ
- 2017-11-03
- Энтертайнмент
- 0

Монгол Улсын гавь яат жүжигчин, дуучин Т.Ариунаа электро урсгалын “Cosmic Ariunaa: The Remixes” цомгоороо шүтэн бишрэгчдэдээ баяр луулах гэж байна. Энэхүү цомогт есөн уран бүтээл багтсан бөгөөд гурван дуун даа кино зохиол бичиж трилоги буюу гурвалсан клип хийхээр төлөвлөжээ. Дуучны “Cosmic project” төслийн хүрээнд гаргаж буй уг цомогт өмнө нь дуулсан найман дуугаа шинэчлэн бичүүлсэн байна. Тухайлбал, “Утасны чинь дугаар” дуугаа “Хар Сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахтай хамтран дуулж, дүрсжүүлжээ. Орчин үеийн хөгжмийн урлагт шинэ уур амьсгал нэмж буй “Ocean Grey” студийнхэн хөгжмийн найруулгыг хийжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)