Шинзо Абе: АНУ-тай хамтарна

БНАСАУ цөмийн болон пуужингийн аюул заналхийлэл учруулж байгаатай холбогдуулж Япон улсын аюулгүй байдал дэлхийн II дайнаас хойших хамгийн хүнд, тулгамдсан үедээ ирээд байгааг тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ цохон тэмдэглэлээ. Тэрбээр Токиод хийсэн мэдэгдэлдээ, "Япон улсын аюулгүй байдал дэлхийн II дайнаас хойш анх удаа ноцтой байдалд орлоо. Бид үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд бүх хүчээ дайчлан ажиллана. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Японд айлчлах үеэр Умард Солонгосын цөмийн туршилтын талаар ярилцана. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд хоёр тал илүү нягт хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх болно" гэж мэдэгдлээ. Өнгөрсөн сард болсон Японы орон нутгийн сонгуульд Шинзо Абэгийн тэргүүлсэн эвсэл үнэмлэхүй ялалт байгуулж, Японы Ерөнхий сайдаар улиран сонгогдсон билээ. Шинзо Абэ Японы Засгийн газрын тэргүүний албыг хамгийн олон жил хашсан улстөрч юм. Шинжээчдийн таамагласны дагуу Шинзо Абэ Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулаагүй бөгөөд эрх баригч Либерал Ардчилсан намын бодлогыг үргэлжлүүлэх төлөвтэй байгаа ажээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)