Монголын эмийн сангуудын хөгжил нэг шатаар урагшиллаа

“МОНГОЛЫН ЭМИЙН САНГУУДЫГ ДЭМЖИГЧДИЙН ХОЛБОО” ТББ албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлэв.

Өнөөдөр нэг эмийн сангийн өмнө тулгарч буй асуудлууд их билээ. Хүнээ хөгжүүлэх, маркетинг хийх, стандартыг хэрэгжүүлэх, сайжруулах, хүний нөөцөө удирдах, санхүүжилтийн хувьд чадавхижих г.м олон асуудлууд эмийн сангуудыг тойрохгүй дайрсаар байна. Тиймээс энэ цаг үед жижиг эмийн сангуудыг хөгжүүлэх, эмийн сангуудын үйл ажиллагааг бодитой дэмжин нэгтгэх "“Монголын эмийн сангуудыг дэмжигчдийн холбоо” ТББ" байгууллагдан үйл ажиллагаагаа жигдрүүлсэнээ өнөөдөр зарлан, үйл ажиллагаагаа танилцуулж байна. "“Монголын эмийн сангуудыг дэмжигчдийн холбоо” ТББ " жижиг, дунд эмийн сангуудыг хөгжүүлэхэд чиглэсэн хөгжүүлэлт тэр тусмаа иж бүрэн сургалтыг, тухайлбал: эмийн сангийн эрхлэгч, жор баригч, менежер, ажилтнуудыг хөгжүүлэх, ОУ-ын нэгдсэн стандартад хүргэхэд чиглэсэн нэг стандартчлал, үйлчилгээний соёл, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, технологид суурилсан борлуулалтын шийдэл г.м-ийг нэгдсэн байдлаар шийдэж, ложистик барааны нийлүүлэлт зэргийг зөв уялдуулж тэдний эрх ашгийг нэгдсэн байдлаар хамгаалахаар бий болсон байна. 

 Мөнхдэлгэр /МЭСДХ ТББ-ын тэргүүн: “Монголын эмийн сангуудыг дэмжигчдийн холбоо” ТББ нь одоогоор нийслэлийн хэмжээнд ОУ-ын стандарт бүхий эмийн сан бий болгохоор дэд төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд 11-р сард эдгээр эмийн сангуудаа нийтэд танилцуулах юм байна. 

П.Эрдэнэтулга / МЭСДХ ТББ-ын төслийн зөвлөх: “Монголын эмийн сангуудыг дэмжигчдийн холбоо” ТББ-ын үйл ажиллагаа нь төрийн иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн олон дэд төсөл хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх бөгөөд Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад төрийн болон бусад ТББ, мэргэжлийн бусад холбоод, эмийн сангуудтай хамтран ажиллахыг уриалж байгаа юм байна. Тиймээс өнөөдрийн хувьд тэд зөвхөн ТББ –ын нээлт хийхээс гадна жижиг эмийн сангуудыг өөрсдийн эрх ашгаа хамгаалахад, хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүсэж, түншлэлийн шинэ эрин үед бүтээлчээр нэгдэж урагшаа алхахыг уриалж байгаа юм байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zaya (202.9.42.26)

    2017-11-04

    Holboond hyselt tavihad > Hengelelttei yneer olgodog Emnyyded hynalt tavimaar baina. Zarim emiin sanguud hymdarsan gecheed ender yneer zaraad baina. Ylanguya Daraltnii emnyyd gehed neg ijil em baihad appatek byrt harilzan adilgyi ynetei baih ym